/ ААтайлан / 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН

2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

         2016.12.09                                                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

 

Нэг. Дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх талаар

зохион байгуулсан ажлын үр дүн

 

Тус цагдаагийн хэлтэс нь Монгол улсын үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга нараас өгсөн үүрэг, тушаал, шийдвэр, албан даалгавар, 2016 онд Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, батлуулж, цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хууль ёсыг дээдлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэх, цагдаагийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр анхаарч ажиллалаа.

Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн, нийт 77 ажил, арга хэмжээ бүхий хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар батлуулан хэрэгжүүлж, дээд газраас өгсөн үүрэг, ажлын чиглэлүүдийг алба хаагчдад танилцуулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, биелэлтүүдийг тухай бүрт нь тооцож, холбогдох газарт нь хүргүүлсэн.

 

“Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба хаагчид ажлын байрны зорилго, зорилтыг хангаж ажиллах” гэсэн 1-р зорилтын хүрээнд

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Б/294 тоот тушаалаар тус цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөн,  төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасаг, хэрэг бүртгэх тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, 100 айл, 7 буудал, Бэлх дэх цагдаагийн дэд хэсэг, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гэсэн бүтэцтэй, нийт 169 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газраас удирдах албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 2016 оны 01 дүгээр сарын 08-аас 15-ны өдрүүдэд явуулж дүгнэхэд хэлтсийн дэд дарга, тасгийн дарга нар бүрэн хамрагдаж, одоогийн албанд “Хангалттай” гэж дүгнэгдсэн.

             Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 6 дугаар сард цагдаагийн байгууллагын тасгийн даргаас дээш албан тушаалтай дарга нарын дунд зохион байгуулсан “Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд хэлтэс, тасгийн дарга нар амжилттай оролцож, тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Нацагдорж 3 дугаар байранд, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл шагналт байранд тус тус шалгарсан.                  

             Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга ёс зүйг дээшлүүлэх, удирдах ажилтан, ахлах офицеруудын манлайллыг дээшлүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах зорилгоор хэлтсийн даргын тушаалаар зөвлөлийн гишүүд, ахлах байцаагч нарт тус бүр 6-8  ахлагчийг хуваарилан өгч, тэдний ажил амьдрал, сахилга ёс зүйд хяналтыг нэг бүрчлэн ганцаарчилсан байдлаар ажиллаж, шинээр томилогдсон алба хаагч нарт зааварчилгаа өгч өдөр бүр уулзаж, хяналт тавин ажиллаж байна. 

             Удирдах албан тушаалтын манлайллыг дээшлүүлж, тэдний зүгээс алба хаагчдад тавьж буй хууль ёсны шаардлагыг өндөржүүлэх зорилгоор зөрчил дутагдал гаргасан алба хаагчдад хариуцлага тооцохдоо, тасгийн дарга, ахлах байцаагч нарт давхар хариуцлага тооцож байх зарчмыг баримталж, алба хаагчдад удирдах ажилтан, ахлах албан тушаалтантай хүндэтгэлтэй харьцаж, үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж байхыг үүрэг болгон өдөр бүр Цагдаагийн албаны сахилгын дүрэм, Дотоод албаны дүрэм, Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.      

  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам” код 909.4.1-д заасан “Алба хаагчийн албан тушаал дэвшүүлэх нөөцийн сангийн дэд бүтэц, төрөл ангилал”, код 909.5-д заасан болзол шаардлагыг хангасан алба хаагчдыг хэлтсийн даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, ахлахын нөөцөд 8 , офицерийн нөөцөд 7 алба хаагчийг бүртгэсэн.

Тус хэлтсийн алба хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг тухайн ажлын байрны үндсэн зорилт, чиг үүргээр нь ангилан үзэж,  27 ажлын байранд ажлын байрны тодорхойлолт  баталсны дагуу ажлын байрны зорилго, зорилтыг ханган ажиллаж байна.

   

“Байгууллагын соёл,  алба хаагчдын сахилга, ёс зүй,

албаны бэлэн байдлыг сайжруулах” гэсэн 2-р зорилтын хүрээнд

                                                                       

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн дарга, дэд дарга нараас алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, ажлын чиглэлүүдийг тухай бүрт нь алба хаагчдад танилцуулан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар үүрэг өгч, бичгээр баталгаа гаргуулан авч, алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд сар бүр үнэлэлт, дүгнэлт өгч, өмнөх онтой харьцуулсан судалгаа гаргаж байгаа бөгөөд сахилгын нэгдсэн зөвлөгөөнийг улирал бүр зохион байгуулж хэвшсэн.

2015 оны сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг 2015 оны 12 сарын 25-ны өдөр, 2016 оны 1 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнийг 2016 оны 03 сарын 24-ны өдөр зохион байгуулж, зөвлөгөөнд УБХЦГ-ын ГБХЭГХТХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэчимэг оролцож сахилгын зөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгч, санал бодлоо илэрхийлсэн.

2016 оны 2 дугаар улирал, хагас жилийн сахилгын зөвлөгөөнийг 07 дугаар сарын 08-ны өдөр, 3 дугаар улирлын сахилгын зөвлөгөөнийг 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус зохион байгуулж, УБХЦГ-ын сэтгэл зүйчдийн багтай хамтран удаа дараа сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдаас сэтгэл зүйн сорил авч, дүгнэлт гарган, алба хаагч нарт зөвлөмж хүргүүлсэн.

2016 оны 4 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөнийг 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар энэ онд нийт 35 алба хаагч сахилгын арга хэмжээ тооцогдсон, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 нэгж буюу 31,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс офицер 23, ахлагч 11, энгийн 1 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад офицер бүрэлдэхүүнээс гаргасан зөрчил 20,6 хувиар, ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан зөрчил 50 хувиар тус тус буурсан.

Сахилгын зөрчлийг хэлбэрээр нь авч үзвэл:

2016 онд сахилгын зөрчил гаргасан 35 алба хаагчаас ажлын хариуцлага алдсан 22, ЭБШХ, бусад хууль тогтоомж зөрчсөн 2, хэрэг материал дутуу шалгасан 4, архидан согтуурсан 6, үүрэг даалгавар үл биелүүлсэн 1 бүртгэгдсэн байна.

2015 оны мөн үетэй харьцуулахад ажлын хариуцлага алдсан гэх зөрчил 40,5 хувиар буурч, архидан согтуурсан гэх зөрчил 1 нэгж буюу 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга, газар хэлтсийн дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газраас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг тухай бүр танилцуулж, гарын үсэг зуруулан үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган алба хаагчдын сахилга ёс зүй, нэр хүнд, албанд хандах хандлагыг сайжруулах, цаашид ажлын хариуцлага, сахилга батдаа дүгнэлт хийж ажиллах, архидан согтуурах, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, харьцааны дутагдалгүй ажиллах, цахим орчинд албаны болон хувийн мэдээлэл тавихгүй байх, улс төрийн өнгөтэй нийтлэлд сэтгэгдэл бичихгүй байх талаар нийт алба хаагчдад үүрэг чиглэл өгч, баталгаа аван биелэлт үр дүнг тооцон ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар бүлгийн 12 дүгээр зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан “Алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ажлын байранд, ажлын цагаар, дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, Ёс зүйн болон сахилгын зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Сахилгын дүрэм болон бусад хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх  талаар 150 алба хаагчаас баталгаа гаргуулан авсан.

 

“Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх” гэсэн

3-р зорилтын хүрээнд

 

Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас батлан гаргасан Эрх зүйн сургалт сурталчилгааны чиглэлээр 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2016 онд зохион байгуулагдах сургалтын хөтөлбөрийн дагуу Хэлтсийн 2016 оны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гарган, 4 чиглэлээр 58 сургалт, ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлсэн. 

Алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, шинээр батлагдан гарсан хууль эрх зүйн талаар мэдээлэл өгөх зорилгоор 7 хоногийн 5 дах өдрийг “Сургалтын өдөр” болгон зохион байгуулж, тусгай хөтөлбөр гарган, алба хаагчдад танилцуулан сургалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчдыг хууль эрх зүйн мэдээллээр хангах, шинээр батлагдан гарсан хууль тогтоомж болон хууль, дүрэм, журмын төслүүдийг танилцуулах, дээд газраас ирүүлсэн тушаал шийдвэр, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэглэхэд зориулж хэлтсийн дотоод сүлжээнд “Мэдээлэл” нэртэй Folder үүсгэн, хэлтсийн вэб сайтыг хууль эрх зүйн “Ligal info.com” сайтад холбож өгсөн.

2016 онд хэлтсээс зохион байгуулсан дотоодын сургалтанд нийт алба хаагчдын 90 хувь нь хамрагдаад байна.

2016 онд дотооддоо нийт 4 чиглэлээр 58 сургалт зохион байгуулахаар төлөвлөснөөс оны эцсийн байдлаар нийт 54 сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 5300 алба хаагчийг хамруулсан, сургалтын төлөвлөгөөний биелэлт 93,7 хувьтай байна.

Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулсан 35 удаагийн сургалтанд нийт 182 алба хаагчийг,  төрийн бус байгууллагаас зохион байгуулсан 10 удаагийн сургалтанд 436 алба хаагчийг тус тус хамруулсан байна.  

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар

 

2016 онд хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг нийт 18 удаа хуралдуулж “Байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх” чиглэлээр онцгой анхаарч хэлтсийн “Дотоод журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд “Сахилга ёс зүйн орон тооны бус ажлын хэсэг байгуулах тухай”,  “Сургалтын нэгдсэн төлөвлөгөө батлуулах тухай”, “ Дотоод хяналт шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсэг байгуулах тухай“, “Тасгийн дарга, ахлах байцаагч нарт ахлагч бүрэлдэхүүнийг хариуцуулан томилуулах тухай”, “Эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөл байгуулах тухай” зэрэг удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 50 тушаал гаргаж, холбогдох төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцон ажилласан.

Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90, Цагдаагийн ахмадын хорооны 50 жилийн ойг тохиолдуулан бүтээлч санал санаачлага гарган хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэх зорилгоор ажлын хэсгийг тушаалаар томилж, ойн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг гарган, биелэлтийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/294 тоот тушаалаар тус цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөн,  төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасаг, хэрэг бүртгэх тасаг, нийтийн хэв журам хамгаалах тасаг, 100 айл, 7 буудал, Бэлх дэх цагдаагийн дэд хэсэг, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гэсэн бүтэцтэй, нийт 170 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

2016 онд 34 алба хаагч шинээр томилогдон ирсэнээс хэлтсийн дарга 3, ахлах мөрдөн байцаагч 1, хэв журмын ахлах байцаагч 3, эрүүгийн ахлах төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 6, хэсгийн байцаагч 2, эргүүлийн офицер 3, эргүүлийн цагдаа жолооч 7, цагдаа жолооч 3, хорооны цагдаа 2, жижүүрийн цагдаа 1, дуудлагын цагдаа 1 ,телехяналтын камерын цагдаа 1 томилогдсон байна.

Нийт 29 алба хаагч бусад газар хэлтэст шилжин томилогдож, 5 алба хаагч цагдаагийн албанаас чөлөөлөгдсөнөөс хэлтсийн дарга 2, хэв журмын ахлах байцаагч 3, эрүүгийн ахлах төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 6, ахлах мөрдөн байцаагч 1, мөрдөн байцаагч 1,  эргүүлийн офицер 2, эргүүлийн цагдаа жолооч 3, цагдаа жолооч 2, жижүүрийн цагдаа 1, дуудлагын цагдаа 1, бичээч 1 байна.

Цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн 5 алба хаагчаас цэргийн тэтгэвэрт 2, өвчний учраас группт гарсан 1, дутагдлаар халагдсан 2 алба хаагч байна.

Одоогийн байдлаар цагдаа жолооч 1, эргүүлийн цагдаа жолооч 1, эргүүлийн офицер 1, ахлах мөрдөн байцаагч 1, хэсгийн байцаагч 1, телекамерын жижүүрийн цагдаа 1, нийт 6 орон тоо дутуу байна.

Шинээр томилогдон ирсэн алба хаагчдыг ажил албанд нь мэргэшүүлэх, дадлагажуулах, сахилга, ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэлтсийн даргын тушаалаар “Халамжлан хүмүүжүүлэгч алба хаагч”-ыг томилж, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 3 жилийн гэрээг байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллуулж байна.

2016 онд нийт алба хаагчид Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ээлжийн амралтаа авч, амралтаа эдэлжээ.

 

Дотоод аюлгүй байдлыг хангах чиглэлээр:

 

Дотоод аюлгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсгийг хэлтсийн даргын 2016 оны А/19 тоот тушаалаар шинэчлэн байгуулж, энэ онд тус хэлтсээс Дотоод аюулгүй байдлын чиглэлээр ажиллах 52 заалт бүхий төлөвлөгөөг 2016 оны 01 сарын 28-ны өдөр батлуулан ажилласан.

Хэлтсийн төв байранд суурилуулсан 12 хяналтын камер хэвийн ажиллаж байгаа бөгөөд холбооны инженерт үүрэг чиглэл өгч, хяналтын камерт 14 хоног тутам үзлэг хийж, илэрсэн зөрчил, эвдрэл гэмтлийг тухай бүр засуулж ажиллаж байна.

Орон тооны бус ажлын хэсгээс эрсдлийн 82 үнэлгээ гаргаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлтсийн хариуцлагатай эргүүлээр ажиллаж байгаа ахлах байцаагч нарт өдөр тутам үүрэг чиглэл өгч, алба хаагчдын аюулгүй байдал, барилга байгууламжийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, хийсэн ажлыг танилцан, үр дүнг тооцон байгууллагын аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлийг тодорхойлж, ЦЕГ-ын ДХАБГ-т  03.21-ний өдрийн 8о/1149 дугаартай албан бичгээр, 2016 оны эхний хагас жилийн  эрсдлийн үнэлгээний тайланг гаргаж, УБХЦГ-ын ДХШАБХ-т  2016.06.10-ны өдрийн 8о/2467 тоот албан бичгээр, 2016 оны эрсдлийн үнэлгээний менежментыг төлөвлөгөөний биелэлтийг гарган 2016.11.11-ний өдрийн 8о/4493 албан бичгээр тус тус хүргүүлсэн.

2016 оны цагдаагийн хэлтсийн сургалт, соён гэгээрүүлэх ажлын  төлөвлөгөөнд тусгасны дагуу ЦБҮАЖ код 113 болон мэдээллийн аюулгүй байдал, алба хаагчийн аюулгүй байдал, алба хаагчдын мэдлэг боловсрол, сахилга ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор хэлтсийн даргын 2016 оны А/06 тоот тушаалаар нийт бие бүрэлдэхүүнийг хамарсан сургалтын хөтөлбөр гарган баталж, энэ оны 02 сарын 19-ний өдөр зохион байгуулсан.

Хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл “Цагдаагийн байгууллагын дотоод аюулгүй байдлын ойлголт”, Авилгатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн ажилтан Д.Шинэбаяр “Хууль сахиулах байгууллагын 2015 оны авилгын нөхцөл байдал, чиг хандлага”, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярбат “Байгууллагын нууцын тухай ойлголт” зэрэг сэдвээр алба хаагчийн аюулгүй байдал, байгууллагын аюулгүй байдалтай холбоотой сэдвүүдээр сургалтыг зохион байгуулан, ЦЕГ-ын ДХАБГ-т хүсэлт тавьж 3 удаагийн сургалтыг авсан.

”Төрийн нууцыг хамгаалах” /код 114/, “Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах” /код 115/ журмын хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж, нууцын эрхлэгч, бичээч нарын ажлыг зааварчилж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Нууцын эрхлэгч, бичээч нараар нууц задруулахгүй баталгаа авснаас гадна тэдний түүхчилсэн намтар, анкет зэргийг авч холбогдох газруудад хүргүүлсэн.

Орон тооны бус ажлын хэсгээс хэлтсийн даргын зөвлөлийн хуралд санал оруулан хэргийн холбогдогч этгээдийн аюулгүй байдал, байгууллагын барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, нууцын хадгалалт хамгаалалтыг зохих түвшинд хүргэхээр хэлтсийн даргын зөвлөлийн хуралд санал оруулан, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нарын өрөөний 5 цонх, нууцын ажилтаны өрөөний 1 цонхны төмөр хамгаалалтыг хийх төсвийн асуудлыг танилцуулан шийдвэрлүүлж, хамгаалалтын төмрийг хийлгэж, аюулгүй байдлыг хангасан.

Мөн барилга байгууламж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэлтсийн өрөөнүүдэд 22 дотуур холбооны аппарат авах 547.800 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, 1-3 давхарын 22 өрөөг дотуур холбоонд холбон, алба хаагчидтай уулзахаар ирсэн иргэдийн бичиг баримтыг шалган түр үнэмлэх олгон нэвтрүүлж хэвшсэн.

Гамшиг ослын үед ажиллах төлөвлөгөөний дагуу Улсын хэмжээнд 2016.03.24-ний өдөр явагдсан “Гамшигийн дохио”-гоор ажиллах сургалтыг хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулж, алба хаагч нарт гамшгийн  үед хэрхэн ажиллах, байгууллагын эд хөрөнгө, шалгаж байгаа хэрэг материал, санхүүгийн баримт бичгийг аюулгүй газарт хэрхэн аваачих дадлага сургуулийг зохион байгуулсан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Төрийн нууцыг хамгаалах” /код 114/-т заасны дагуу хөтлөгдвөл зохих бүртгэлүүдийг хөтөлж, хэлтсийн төв байранд үүрэг гүйцэтгэж байгаа 33 алба хаагчдын компьютерийн нууц үгийг дугтуйлан нууцын ажилтанд төвлөрүүлэн хадгалж, нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Богино долгионы станц ашиглах, хадгалах журмын дагуу хэлтсийн хэмжээнд ашиглагдаж байгаа гар, машины, суурин станцад засвар үйлчилгээний карт нээн хөтөлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ахлах инженер, цагдаагийн ахмад Н.Мөнхнасан 2016 оны 05 сарын 20-ны өдөр хэлтсийн 98 алба хаагчид богино долгионы радио станцын ашиглалт, ажиллах зарчмын талаар 1 цагийн сургалт явуулсан.

Цагдаагийн байгууллагын зөвшөөрөгдсөн дотоод сүлжээний Линк мессенжерт 22 алба хаагчийн компьютерийг холбож, алба хаагч нар Outlook e-mail ашиглаж мэдээ мэдээлэл, файлыг дамжуулж хэвшсэн.

Алба хаагч нарт мэдээлэл дамжуулахдаа зөвхөн зөвшөөрөгдсөн программ хангамж ашиглаж байх талаар үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

Холбооны инженер хэлтсийн албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа холбооны хэрэгсэл, мэдээллийн техник, технологийн судалгааг шинэчлэн гаргаж, засвар үйлчилгээ хийгдсэн тохиолдолд бүртгэн ажиллаж байна.

Хэлтсийн сүлжээний өрөө, сүлжээний төхөөрөмжүүдийн лац, аюулгүй байдлыг энэ оны хоёрдугаар улиралд шалгахад ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна.

Ажлын хэсгээс холбооны инженерийн хамт хэлтсийн төв байранд албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа 46 компьютерийн процессор, сүлжээний рүүтер төхөөрөмжийг зориулалтын лацаар лацдаж, бүртгэл судалгаа хөтлөн ажиллаж байна.

Хэлтсийн дотоод журамд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай 6 заалт бүхий 1 бүлгийг оруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Хэлтсийн сүлжээний тоног төхөөрөмж, шилэн кабель зэрэгт засвар үйлчилгээний ашиглалтын картыг нээж, топологи схемийг шинэчлэн гаргаж, байгууллагын дотоод аюулгүй байдлын хавтсанд байршуулсан.

Сар бүр Цагдаагийн ерөнхий газрын “Мэдээлэл,шуурхай удирдлагын төв”-ийн Техник ашиглалтын хэлтэст учирсан гэмтэл, саатал, засвар үйлчилгээний талаар мэдээ тайланг хүргүүлж хэвшсэн.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс эрх бүхий алба хаагчид сард 2 удаа хуваарийн дагуу тус хэлтэст ажиллаж, сүлжээний болон холбооны тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, албаны компьютерт засвар үйлчилгээг явуулж, дүнг хэлтсийн удирдлагад танилцуулж хэвшсэн.

Дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын хэсгээс Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч нарын албан өрөөний аюулгүй байдал, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар шалгах удирдамж төлөвлөгөө гарган, шалгалтын ажиллагаа явуулан үр дүнгийн талаар хэлтсийн даргын зөвлөлийн хуралд танилцуулсан.

Алба хаагчдаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад шалгагдаж буй аливаа гэмт хэрэг /олны анхаарал татсан, онц ноцтой/-ийн шалгалтын явц, байдлын талаар удирдах албан тушаалтнаас зөвшөөрсөн шийдвэр гараагүй тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байх талаар алба хаагч нарт үүрэг чиглэл өгөн, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

“Санхүү /төсвийн хөрөнгө/-гийн аюулгүй байдлыг хангах”–төсвийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах үүднээс санхүүгийн өрөөний 2 цонхонд төмөр хаалт хийж, аюулгүй байдлыг хангасан.

 

Гурав.Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаар

 

а/ Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд

 

Тус цагдаагийн хэлтэс  нь 2016 оны 11 дүгээр сарын байдлаар  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 18577 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсанаас 3885 буюу 20,9 хувь нь  гэмт хэргийн шинжтэй, 14692 буюу 79,1 хувь нь захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байна.

Нийт шалган шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 1198 буюу 30,8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 2686 буюу  69,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 1198 хэргээс 151 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, 484 хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлж,  136 хэргийг нэгтгэж,  324 хэргийг түдгэлзүүлсэн байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол  зохих этгээд  тогтоогдоогүй 942 хэргийг илрүүлэх  чиглэлээр  зохион байгуулалтын арга хэмжээг авч албадуудыг уялдуулан ажилласнаар  558 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, гэмт хэргийг илрүүлж гэмт хэргийн илрүүлэлт  59,2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2016 онд хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 72,3, хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 47,5, хүнд гэмт хэргийн илрүүлэлт 65,9, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өссөн бол хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 4,5 хувиар буурсан  байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийт 2486,9 сая төгрөгний хохирол учирсанаас 985,0 сая төгрөгний хохирол нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 39,6 хувьтай байна.  Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс  11,5 хувиар буурсан  байна.

 

Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг

илрүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил

 

Хариуцсан нутаг дэвсгэрт нууц далд аргаар үйлдэгдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж, 2016 оны эхний 11 сард хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албадад 461 шилжүүлэх материалаар 471.100.000 мянган төгрөгний хохиролтой, 352 холбогдогчтой, 569 хэрэг, үйлдэл илрүүлсэн.

Үүнээс: Онц хүнд-3, Хүнд гэмт хэрэг-41, Хүндэвтэр гэмт хэрэг-525 байна.

Нийслэл хотын хэмжээнд зохион явагдсан “Сар шинэ 2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нийтийн байр”, “Ломбард” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж, хариуцсан хороодын нутаг дэвсгэрт байрлах нийтийн байр, барьцаалан зээлдүүлэх газруудын судалгааг шинэчилэн барьцаанд тавигдсан сэжиг бүхий эд зүйлсийн эх сурвалжыг олж тогтоох, нийтийн байруудад амьдарч байгаа иргэдийн бичиг баримтыг тулган эрэн сурвалжлах “ASAР” сангаас шүүж ажилласан.

 Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт оршин суудаг Нийслэлийн бусад дүүргийн нутаг дэвсгэрээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээлэл авагдсан сэжигтэй этгээдүүдэд гүйцэтгэх ажлын шугамаар шалгалтын ажлыг үргэжлүүлэн явуулж байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулсан “Нийслэл-Илрүүлэлт-90” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсээс салбар төлөвлөгөө боловсруулан, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 4, ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 201.1.1 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн 37, ажиллагааны явцад шалгагдаж байсан 33 гэмт хэргийг илрүүлсэн үр дүнтэй ажилласан.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шийдвэрлэлт”, “Халаас” тусгай арга хэмжээ зохион явуулж, эрэн сурвалжлагдаж байсан оргодол 11 этгээдийг олж тогтоон “ASAP” сангаас зогсоож, Нийслэлийн хэмжээнд II байранд шалгасан үр дүнтэй ажилласан.

Мөрдөн байцаах газраас 2016 оны 09 сарын 15 наас 10 сарын 30 ныг хүртэл зохион байгуулж байгаа “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсээс ЭБШХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг, “ASAP” санд зарлан мэдээлсэн оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр алба хаагч бүрийг оролцуулан, баг болгон хуваарилан, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

Арга хэмжээний хүрээнд түдгэлзүүлсэн 49 хэргийг сэргээн шалгаж эрэн сурвалжлагдаж байсан 22 хүнийг олж тогтоон баривчилж хэргийг сэргээн шалгасан.

Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн хороодын нутаг дэвсгэрт “Отолт”, “Хангай” хэсэгчилсэн арга хэмжээнд өдөр, шөнийн цагаар үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор НХЖХТ-ийн алба хаагчидтай хамтран ажиллаж, 6 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн.   

 

Түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэх чиглэлээр:

 

2016 онд Улаанбаатар хотын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийг илрүүлэх, шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ,  “Толь”, “Ломбард , “Хяналт “, “Цонх”, “ Нийлсэл илрүүлэлт 90” , “Илрүүлэлт-Оргдол 2016” зэрэг хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу тухай бүр нь төлөвлөгөө  боловсруулан, хэлтсийн даргаар батлуулж,  хэлтсийн алба хаагч нарт үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар ханган, явц үр дүнгийн талаар тогтмол танилцаж, арга хэмжээний үр дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, арга хэмжээний хүрээнд хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулах болон идэвх санаачлагагүй ажилласан алба хаагч нарыг арга хэмжээ тооцож, биелэлт үр дүнг тооцсон.

Түдгэлзүүлсэн эрүүгийн  хэргүүдийг тасгийн дарга, ахлах байцаагч нарт хуваарилан өгч нэг бүрчлэн уншуулж,  эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх чиглэлээр зааварчилж, алба хаагч нарт хуваарилан өгч, биелэлт үр дүнг нь тооцсон.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судалж, гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газар, цаг хугацаа, үйлдлийн арга зэргээр судалгааг гаргаж,  хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, хэв журмын офицер, цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшуулалт эргүүлүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээд, оргодол сэжигтэн, яллагдагчийг олж илрүүлэх чиглэлээр мөрдөн байцаагчийн даалгавар хүргүүлэн, үр дүнг тооцсон.

2016 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205-р зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн болон бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлэх чиглэлээр тасгийн дарга, ахлах  байцаагч нараас мөрдөн байцаагч нарт нийт 98 даалгавар хүргүүлж, 67 хэргийг сэргээж шалгасан.

Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205-р зүйлийн 205.1.1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлэх, шийдвэрлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох зорилгоор дүүргийн прокурор, цагдаагийн  хэлтсийн даргын хамтарсан удирдамжийн дагуу 2016 оны 06 сарын 01-нээс 45 хоногийн хугацаатай “Шийдвэрлэлт” аяныг зохион байгуулж уг арга хэмжээний хүрээнд 214 хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаах газрын даргын тушаалаар зохион байгуулагдсан   “Илрүүлэлт – Оргодол нэдсэн  арга хэмжээг 2016 оны 09 сарын 15-наас 10 сарын 31-нийг хүртэл зохион байгуулж,  эзэн холбогдогч нь тогтоогдоогүй  үндэслэлээр түдгэзүүлсэн  49 хэргээс  эрэн сурвалжлагдаж байсан оргодол 5-ыг, гэмт хэрэгт сэрдэгдэн эрэн сурвалжлагдаж байсан 18 этгээдийг олж тогтоон эрэн сурваллжлалтыг зогсоож ажилласан байна.  Нэгдсэн арга хэмжээний дүнг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн идэвхи зүтгэлтэй сайн  ажилласан 3 алба хаагчийн цалинг  нэг сар 20 хувь нэмэх,  үр дүнгүй муу ажилласан 3 алба хаагчийн цалинг 1 сар 20 хувь хасах арга хэмжээ авсан.

Дүүргийн прокурорын газартай хамтран тус хэлтэст  түдгэлзээтэй  байгаа   эрүүгийн  хэргийн тооллогыг 2016 оны 3, 6, 11 сард тус тус  зохион байгуулсан.  Уг тооллогын үед түдгэлзүүлсэн хэрэг дутагдсан ямар нэг зөрчил дутагдал илрээгүй бөгөөд 2016 оны 6 дугаар сарын түдгэлзүүлсэн хэргийн тооллогоор Мөрдөн байцаах тасагт 462, хэрэг бүртгэх тасагт  58, бүгд 520 хэрэг тоологдсон байна. Тооллогын комисс  хяналтын прокурор  С.Сүхбат, ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Д.Ганзориг, ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад О. Мөнхтуяа нар тооллогын  дүнг  Дүүргийн прокурор, хэлтсийн дарга нарт илтгэх хуудсаар танилцууж ажилласан.

 

Эрэн сурвалжлах ажлын чиглэлээр:

 

Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг тухай бүр ЦБҮАЖ-ын код 229-д заасны дагуу эрэн сурвалжлах талаар арга хэмжээг хэрэгжүүлж, тухайн этгээдийн мэдээллийг ASAP санд оруулж, шаардлагатай тохиолдолд дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, орон нутагт албан тоотоор хүргүүлж ажилласан.

Сэжигтэн яллагдагч нь оргон зайлсан  үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийн  оргодол этгээдийг эрэн сурвалжлах чиглэлээр Нийслэлийн бүртгэлийн албанаас хаягийн шилжилт хөдөлгөөний талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газраас хорих ангиудад ял эдэлж байгаа эсэхийг, Хил хамгаалах ерөнхий газраас Монгол улсын хилээр  нэвтэрсэн талаарх, Эд хөрөнгийн бүртгэлийн газраас эд хөрөнгөө бүртгүүлсэн эсэх, Замын цагдаагийн газраас  оргодол этгээдүүдийн  нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн талаарх лавлагааг авч,  хэрэгт хавсарган сэжигтэн, яллагдагч нарын зургийг эрэн сурвалжлах тоотын хамт хүргүүлж, мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажилласан.

2016 онд  эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205-р зүйлийн 205.1.2-д заасан үндэслэлээр эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жаргалсайханы Ялалт,  Болдбаатарын Батсүх, Эрдэнэсувдын Гантулга, Дашдоржийн Доктор, Мягмаржавын Нармандах, Энхтуяагийн Пүрэвсүрэн, Бямбадоржийн Эрдэнэсайхан, Түмэндэмбэмбэрэлийн Түмэннасан нарыг олж баривчлан хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн.

2015 оны эцэст тус хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205-р зүйлийн 205.1.2-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн эрүүгийн 8 хэрэгт 9 сэжигтэн яллаглагч эрэн сурвалжлагдаж байснаас 4 хэргийн 5 сэжигтэн, яллагдагчийг олж баривчлан, одоо эрүүгийн 5 хэрэгт 5 сэжигтэн, яллагдагч эрэн сурвалжлагдаж байна.  Гэмт хэрэгт сэрдэгдсэн 24 сэжигтэн, яллагдагчийн олж баривчлан хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэсэн.

 

Шүүх, Прокурорын мэдэгдэл, энгийн магадлалын дагуу

авсан арга хэмжээ, үр дүнгийн талаар

 

Тус цагдаагийн хэлтсээс 2016 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  ажиллагааны чиглэлээр  дүүргийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулж,  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд  тохиолдож буй хүндрэл бэрхшээл, ээдрээ төвөгтэй, олон үйлдэлтэй хэргүүдийг  шийдвэрлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын сахилга хариуцлагыг  дээшлүүлэх талаар санал бодлоо солилцож,  хамтран ажилласан.

Дүүргийн прокурорын газраас 2016 онд 3 прокурорын шаардлага ирүүлсэн бөгөөд прокурорын шаардлагад 20 алба хаагчдад зөрчилд заагдсан байна.

Шаардлагын мөрөөр зөрчил заагдсан алба хаагч нарын зөрчил гаргасан шалтгаан, нөхцлийг тогтоож, уг шаардлагад заагдсан зөрчил дутагдлыг бусад алба хаагч нарыг гаргахгүй байх талаар сургалт зохион байгуулж, зөрчил гаргасан алба хаагч нарт тухай бүр нь хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар арга хэмжээ тооцож, хариуг хугацаанд нь дүүргийн прокурорт хүргүүлсэн.

 

б/Нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд

 

2016 оны 11 дүгээр сарын байдлаар  захиргааны зөрчлийн шинжтэй 2593 гомдол, мэдээлэл хүлээн авч шалган, 55 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 190 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 2539 өргөдөл, гомдолд  захиргааны зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож, бусад шийдвэрлэлтээр 18176 /газар дээр нь очиж зохицуулсан 1593, зөвлөгөө өгсөн 3524, дуудлага худал байсан 3933, дуудлагаа буцаасан 1233, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн 1510 / гомдол, мэдээллийг тус тус шидвэрлэсэн байна.

Нийт 8886 зөрчил илрүүлж, 50,969,000 төгрөгний торгууль ногдуулсанаас 8563 зөрчлийг 42,815,000 төгрөгний торгуулийн хуудсаар, 243 зөрчлийг 8,154,000 төгрөгний шийтгэвэрээр торгож, 180 зөрчил гаргагчийг шүүхийн шийтгэвэрээр 7-30 хоногийн хугацаатай баривчилж, 14 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулж, гудамж, талбай, олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй явсан, согтуугаар гэмт хэрэг, зөрчил үйлдсэн 2127 иргэнийг саатуулсан байна.

 

Эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулсан

нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний талаар

 

Дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, цаг хугацаа, эрүү хэв журмын  нөхцөл байдалд 10 хоног тутам, гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж байгаа газар орон цаг хугацаагаар нь үнэлэлт дүгнэлт хийн,  судалгаанд тулгуурлан авто эргүүлийн ажиллах хүрээ, зогсох цэг болон явган эргүүлийн  байршлыг тодотгон үүрэг гүйцэтгүүлж байна.

Эргүүлийг оновчтой зохион байгуулах  зорилгоор криминологи судалгааны багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй томилж, гаргасан судалгаанд үндэслэн тодорхой цагуудад бусад албадын алба хаагч нарыг эргүүлийн үйл ажиллагаанд татан оролцуулж байна.  

Эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 оны 11 дүгээр сарын байдлаар “Сэрэмжлүүлэг”, “Сар шинэ-2016”, “Мэдээ, мэдээлэл”, ”Нийтийн байр”, “Ломбард”, “Зочид буудал”, “Тэнэмэл”, “Нохой-2016”, “Бүх нийтийн эргүүл”, “Отолт”, ”Шалгалт”, “Толь”,  “Судалгаа”, “Галт зэвсгийн нөхөн тооллого-2016”, “Галт зэвсэг цахим сан”, “Захиргааны хяналт”-1, 2, “Уулзалт, зөвлөгөөн”, “Хөршийн хяналт”, “Нэгдсэн сан”, “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье”, “Хяналт 1,2”, “Зөрчил”, “Зөвлөмж”, “Зэвсэг-Хяналт”, “Ломбард”, “Ил задгай худалдаа-үйлчилгээ”, “Саун массаж”, “Массаж-зар 2”, “Хороо”, “Илрүүлэлт-Оргодол 2016”, “Нийтийн эргүүл&a

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна