/ 1.3 Нийтийн хэв журам хамгаалах тасаг / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ

ТАСГИЙН ЧИГ ҮҮРЭГ

Цагдаагийн байгууллага нь нийгмийн хэв журам хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд хүн амын амгалан тайван байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх,хамгаалалт хийх, замын хөдөлгөөнийг зохицуулах зэргээр нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулах, хуулиар харъяалуулсан захиргааны зөрчлийг хянан шалгах, шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулна.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ

 ТАСГИЙН ЗОРИЛГО

Цагдаагийн байгууллагын хууль тогтоомжоор болон төрийн эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулж, хүн амын амгалан тайван байдлыг хамгаалах ажлын төрөл, тэдгээр ажиллагааны арга хэлбэр, дэг горимыг тогтооно.

ХАМРАХ ХҮРЭЭ

Нийгмийн хэв журмыг хууль тогтоомж, зан заншил, ёс суртахууны шаардлагын алинаар нь  ч тогтоосон байж болох боловч цагдаагийн байгууллага, алба хаагч нь зөвхөн хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг хуульд заасан хүч, арга, хэрэгслийг ашиглан сахиулах үүрэгтэй.

 “Нийгмийн хэв журам” – нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ажахуйннэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын  харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээ;

“Нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлэх”- хүмүүс олноор цугларсан газар болон гудамж, талбайд хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын хэм хэмжээг сахиулах, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар явуулж байгаа үй лажиллагаа;

“Нийгмийн хэв журмыг зөрчих” – хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмын хэм хэмжээг үл ойшоосон, зөрчсөн үйлдэл хийх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах, бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийх, айлган сүрдүүлэх зорилгоор үгээр болон биет байдлаар  хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэх;

“Таслан зогсоох” –гэмт үйлдлийг хориглон зогсооход чиглэсэн идэвхтэй ажиллагааг хэлнэ. Харин гэмтэ тгээдийг гуйх, ятгах, ухуулах болон сургамжлах зэргийг нийгмийн хэв журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон гэж үзэхгүй.

НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ

АЖЛЫН ТӨРӨЛ

Цагдаагийн байгууллагын нийгмийн хэв журам  хамгаалах ажил нь дараах төрөлтэй байна:

а/эргүүлийн үйл ажиллагаа;

б/харуулын үйл ажиллагаа;

в/хамгаалалтын үйл ажиллагаа;

г/захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах, шийдвэрлэх;

д/замын хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх;

е/төрийн тусгай хамгаалалтын болон гадаадын дээд хэмжээний зочин төлөөлөгчийн айлчлалын үед хамгаалалт зохион байгуулах;

ё/шүүх хуралдааны дэгийг сахиулах;

ж/хуулиар хүлээлгэсэн захиргааны бусад үүрэг.

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна