/ А Хүний нөөцийн ил тод байдал / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог  нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, холбоо, мэдээллийн инженер, нярав, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, архивч, авто засварчин, харуулчин, зэрэг нийт 482 ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.  

Сул ажлын байранд өрсөлдөх Улаанбаатар хотын харьяалалтай иргэд Нийслэлийн цагдаагийн газар дээр  2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
· Өргөдөл
· Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
· Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
· Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
· Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
· 3 үеийн түүх;
· Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
· Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
· Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
· Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
· 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
· Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
· Бичиг хэргийн эрхлэгч-бичээч, архивчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд Архивын ерөнхий газрын “Архив, бичиг хэргийн ажилтан”-ний үнэмлэх /эх хувиар/
· Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
· Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.
· Бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.
· Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Ажлын байр/албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлага,  “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас  www.police.gov.mn,  www.ub.police.gov.mn  хаягаар  болон Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төв, Нийслэлийн цагдаагийн газрын facebook хаяг дээр байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 70191043, Нийслэлийн цагдаагийн газрын  Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269242, 269243, 269244 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна