/ 1 Мэдээ мэдээлэл / “МАНЛАЙЛАГЧ АЛБА ХААГЧ БА ТЭРГҮҮЛЭГЧ АВТОМАШИН” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ 2019 ОНЫ АНХНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“МАНЛАЙЛАГЧ АЛБА ХААГЧ БА ТЭРГҮҮЛЭГЧ АВТОМАШИН” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ 2019 ОНЫ АНХНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Цагдаагийн ерѳнхий газрын дэд бѳгѳѳд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 7 хоногийн онцлох алба хаагч тодруулах удирдамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ба эхний ажлаа алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор “Манлайлагч алба хаагч ба тэргүүлэгч автомашин” болзолт уралдаанаар эхлүүллээ.
 
Уралдааныг 7 хоног, сараар дүгнэх ба 2019 оны эхний 7 хоногийн шилдэг алба хаагчдаар хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярбаатар, хороон цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхан, авто эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал нар шалгарсан бол тэргүүлэгч автомашинаар Бэлх 111 чиглэлийн автомашин тодорлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна