/ 1 Мэдээ мэдээлэл / “МАНЛАЙЛАГЧ АЛБА ХААГЧ БА ТЭРГҮҮЛЭГЧ АВТОМАШИН” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ 2 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“МАНЛАЙЛАГЧ АЛБА ХААГЧ БА ТЭРГҮҮЛЭГЧ АВТОМАШИН” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ 2 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор Цагдаагийн ерѳнхий газрын дэд бѳгѳѳд Нийслэлийн цагдаагийн газрын даргаас ирүүлсэн онцлох алба хаагч тодруулах удирдамжийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг “Манлайлагч алба хаагч ба тэргүүлэгч автомашин” болзолт уралдааныг эхлүүлж, 2 дахь долоо хоногийн шилдгүүдээ шалгарууллаа.

Уралдаан дүнг 7 хоног, сараар гаргах ба 2019 оны хоёр дахь долоо хоногийн шилдэг алба хаагчдаар Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Түдэв, Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Отгонбаяр, Хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баяраа, Эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Дөлгөөн, Олон нийтийн цагдаа Б.Болормаа нар шалгарсан бол тэргүүлэгч автомашинаар Бэлх 111 чиглэлийн автомашины алба хаагчид дахин тодорлоо.

Эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гарган ажиллаж, шилдгээр шалгарсан алба хаагчиддаа хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна