/ 1 Мэдээ мэдээлэл / “ХАНЬДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ХАНЬДАА ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Болормаагийн санаачлан зохион байгуулсан “Ханьдаа захидал бичээрэй” уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө.

Алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлд нь халуун, дулаан уур амьсгал бүрдүүлэх, итгэл үнэмшлийг төрүүлэх, утга, найруулгын авъяас чадварыг дээшлүүлэх зорилгоор явуулсан дээрх арга хэмжээний хүрээнд алба хаагчдаас ирүүлсэн чин сэтгэлийн үгтэй захидлуудаас :

1-р байранд – Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Билгүүн
2-р байранд - Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Баасанбаатар 
3-р байранд – Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч н.Угтахбаяр нарын бичсэн захидал тус тус шалгарсан юм.
Уралдааны шүүгчээр Мэдээ, мэдээлэл, шинжлэх ухаан танин мэдэхүйн “Таны амьдрал” сонины ерөнхий редактор н.Ганхуяг ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна