/ 1 Мэдээ мэдээлэл / ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ СОРИХ "ЭЛСЭН ЦАГ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАА.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ СОРИХ "ЭЛСЭН ЦАГ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАА.

Тус цагдаагийн хэлтсийн ахлахуудын болон эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөлөөс санаачлан алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сорих, гэр бүл хүчирхийллийн болон бусад дуудлага, мэдээллийг шийдвэрлэхэд шаардагдах хуулийн мэдлэгийг бататгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа. 

Тэмцээнд Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдаас бүрдсэн холимог 6 баг оролцож, багийн мэндчилгээ, кейс хэлбэрээр бэлтгэсэн эрх зүйн бодлого, хууль эрх зүйн асуулт зэргээр өрсөлдсөн.
Тэмцээний дүн гарахад нэгдүгээр байранд “Шуурхай” хоёрдугаар байранд "Фемида", гуравдугаар байранд "Тэсрэх бөмбөг" баг тус тус шалгарсан.
Тэмцээнийг тасгийн удирдлагууд шүүн явуулж, өгөгдсөн үндсэн даалгавраас гадна, багаа зохион байгуулж оролцсон байдал, хувцасны жигдрэлт, багаа илтгэсэн уриа зэргээр давхар дүгнэн байр эзлүүлсэн ба хууль эрх зүйн асуултад хариулсан, кейс дээр ажилласан байдалд дор бүрнээ дүгнэлт хийснээ хэлж, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна