/ 1 Мэдээ мэдээлэл / "ЗӨВ ТУСГАЛ "ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

"ЗӨВ ТУСГАЛ "ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нь Олон Улсын “Хүүхдээ сонсох өдөр” юм. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх “Зөв тусгал” хөдөлгөөнийг энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан ба тус хөдөлгөөний хүрээнд өнөөдөр UB паласийн гадна талбайд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилготой өдөрлөг боллоо.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг, “Сүлд” чуулгын тоглолт, "Тусгай ажиллагааны газар”-ын бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт, “Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв”-ийн албаны нохойн үзүүлэх тоглолт, Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөний дүрмийн бодит сургалт, цагдаагийн байгууллагын авто машин, техник хэрэгсэл, тусгай зэвсэг, холбоо мэдээлэл, хэргийн газрын үзлэг, хамгаалалтын хэрэглэл, цагдаагийн алба хаагчдын өмсөж хэрэглэдэг хувцас, Нохой сонирхогчдын клубын нохойн үзэсгэлэн зэргийг сурагчид болон иргэдэд үзүүллээ.
Мөн Монголын сурагчдын холбооны сурагчид плаш моб бүжиг бүжиглэх, Монголын таекондогийн холбооны шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолт үзүүлэх, хүүхдийг гар зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж, Ерөнхий боловсролын 26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна