/ 1 Мэдээ мэдээлэл / БНСУ-ЫН ЖОННО ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

БНСУ-ЫН ЖОННО ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

БНСУ-ын Сөүл хотын Жонно дүүргийн Засаг дарга Ким Юн Жон тэргүүтэй төлөөлөгчид тус цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Байдраг хүлээн авч хэлтэс анх хэзээ байгуулагдаж хэдий хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа болоод ямар хэмжээтэй бүс нутгийг хамарч хичнээн ард иргэд, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангадаг, хэдэн тасаг, албад ямар үүрэг чиглэлтэйгээр ажилладаг талаар дэлгэрэнгүй танилцуулсан бол төлөөлөгчдийн зүгээс дүүргийн хэмжээнд ямар гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгддэг, камерын хяналт, хүчин чадлын талаар асууж тодрууллаа.
Мөн энэ үеэр төлөөлөгчид Шуурхай удирдлагын тасгийн үндсэн үйл ажиллагаа болох дуудлага, мэдээлэл хүлээн авч буй байдалтай танилцаж, авто эргүүлийн алба хаагчидтай уулзан ажилд нь амжилт хүслээ. 
Уулзалтад тасаг, хэсгийн удирдлага, ахлахууд байцаагчид болон бусад алба хаагчид байлцлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна