/ 1 Мэдээ мэдээлэл / Б.БАЯРБААТАР : АЛГА БОЛСОН 14 НАСНЫ ОХИНЫГ ОЛЖ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Б.БАЯРБААТАР : АЛГА БОЛСОН 14 НАСНЫ ОХИНЫГ ОЛЖ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Сүхбаатар дүүрэгт оршин суух 14 настай Г.Зулсар охин алга болсон гэх дуудлага, мэдээллийн мөрөөр тус дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярбаатар, Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Даваахүү нар шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өглөө. Охины гэр бүлээс цагдаагийн байгууллага болон дээрх алба хаагчдад баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа юм. Бид дуудлага, мэдээллийн мөрөөр ажилласан цагдаагийн дэслэгч Б.Баярбаатартай уулзаж ярилцлаа.

- Алга болсон охиныг эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажилласан бэ.

Тус цагдаагийн хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд оршин суугаа газраасаа алга боллоо гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан.
Эхний өдөр би өөрийн биеэр эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүргийн 17, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт биечилсэн судалгаа хийх, иргэдтэй уулзаж мэдээ, мэдээлэл олох зэргээр ажилласан ба 2 дахь өдөр нь хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Байдрагт нөхцөл байдлаа танилцуулж, эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Даваахүүтэй хамтран эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжүүлсэн.
Бид хоёр авагдсан мэдээ, мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажлын хүрээллийг Сүхбаатар дүүргийн 18 болон 20 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 10, 15, 16 дугаар хороонд явуулж, ангийн болон бусад найз нөхөд, дотно найзалж үерхдэг хүүхдүүдийнх нь гэр орон гээд сэжиглэж байсан бүх газраар явж, 2 өдөр 1 шөнө ажилласан.
Ингээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 18 цагийн үед тухайн газар очиход алга болсон гэх 14 настай Б.Зулсар охин айлын гэрт 2 эрэгтэй хүүхдийн хамт байхыг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

- Охин олдох үедээ ямар нэг гадны дарамт, хүчирхийлэлд өртсөн байдалтай байсан уу. Хамт байсан 2 хүүхдийн талаар болоод ямар шалтгаанаар гэр орноосоо дайжсан талаар тодруулаач.

Бидний авсан мэдээллээр өмнө нь гэр орноосоо дайжих асуудал гарч байгаагүй ба амьдарч буй орчинд нь хүчирхийлэл байхгүй эцэг, эхийн хараа хяналт дор байдаг гэсэн. Олж очих үед ямар нэг буруу зүйлд уруу татагдсан болоод хорьж цагдсан байдал ажиглагдаагүй тухайн айлдаа 1 шөнө 2 өдөр болсон байсан. Хамт байсан 2 хүүхдийн хувьд одоогоор дотны найзууд нь гэсэн мэдээллийг өгч байгаа.

- Сүүлийн үед бага насны тэр дундаа өсвөр насны охид алга болох асуудал цөөнгүй гарч байна. Энэ бүхэнтэй холбогдуулаад зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргээч.

Хүүхэд тэр дундаа эмэгтэй хүүхдийн хувьд шилжилтийн насны онцлог, гэр бүлийн доторхи асуудал зэргээс шалгаалан сэтгэл санааны хямралд орсноос болж орон гэрээсээ дайжиж улмаар гадны халдлагад өртөх, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох гэх мэт хэргүүд сүүлийн үед нилээдгүй гарч байна. Зуны урин дулаан улиралд сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор хүүхдүүд гадуур явж найз, нөхөдтэйгээ нийлж уулзах цаг их гардаг тул энэ үед эцэг, эхчүүд хаана явж, хэнтэй найзалж, нөхөрлөж байна гэдэгт маш сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүүхэд бол өөрөө сэтгэл зүй болоод бие физилогийн хувьд онцлог түүнийгээ дагаад ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдох субъект болоход ойрхон байдаг тул энэ асуудал дээр эцэг эх болоод сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс байнгын анхаарлаа хандуулж байх нь зүйтэй гэж хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна