/ 1 Мэдээ мэдээлэл / ХЭЛТСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХЭЛТСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс алба хаагчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 24-ны амралтын өдөр хэлтсийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 6 тасгаас 8 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Нэгдүгээр байранд Эрүүгийн цагдаагийн тасгийн нэгдүгээр баг, Хоёрдугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчдын баг, Гуравдугаар байранд Хэрэг бүртгэх тасгийн баг тус тус шалгарсан бол шилдэг хаалгачаар Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Саруул, шилдэг тоглогчоор Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Алтантулга нар тус тус шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна