/ 1 Мэдээ мэдээлэл / "АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

"АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 104 тоот зарлиг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/749 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгох, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх цэгийн тоог хүн амын тоо бусад үзүүлэлтийг харгалзан шинэчлэн тогтооход санал авах зорилгоор Сүхбаатар дүүрэгт оршин суугч иргэдийн төлөөлөл болоод архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг захирал, эздийг оролцуулсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт тус цагдаагийн хэлтсээс Хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Даваадорж оролцож, архи согтууруулах ундааны хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна