/ 1 Мэдээ мэдээлэл / Миний аз жаргал, Миний гэр бүл Миний хамт олон Миний бахархал

Миний аз жаргал, Миний гэр бүл Миний хамт олон Миний бахархал

Тус цагдаагийн хэлтсээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багтай хамтран "Миний гэр бүл миний аз жаргал, Миний хамт олон миний бахархал" сэдэвт арга хэмжээг 2014 оны 11 дүгээр сарын 26-28-ны хооронд зохион явууллаа.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчийн гэр бүлийн харьцаа хандлагыг эерэгжүүлэх, урам өгөх зорилгоор хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнээс судалгааг авч, сайн ажиллаж байгаа ажлын дадлага туршлагатай 5 алба хаагчийн гэр бүлийг сонгон, ярилцлага хийж "Халамжит хань” өргөмжлөлий гэр бүлийнхэнд гардуулан өгсөн.

  Шинэ залуу боловсон хүчнийг дэмжих зорилгоор эргүүлийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баатардалайгийн Баярбаатарыг сонгон түүний аав, ээж, эхнэр нарыг  хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, сайн хүү төрүүлэн, боловсрол эзэмшүүлэн, цагдаагийн амаргүй мөртлөө нэр төртэй албанд ажиллуулсанд “Талархал” илэрхийлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна