/ 1 Мэдээ мэдээлэл / Сүхбаатар дүүргийн “Цэнгэг агаар 2015” өвлийн спорт өдөрлөгийн арга хэмжээ боллоо.

Сүхбаатар дүүргийн “Цэнгэг агаар 2015” өвлийн спорт өдөрлөгийн арга хэмжээ боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хандгайт дахь ахмадын амралтанд “Цэнгэг агаар 2015” биеийн тамир спортын өвлийн өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулав.

Өдөрлөгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтсүүд, 1-20 дугаар Хорооны Засаг даргын ажлын албаны нийт 300-аад албан хаагчид оролцсон юм.

“Цэнгэг агаар 2015” өвлийн спорт өдөрлөгт оролцогчдын дунд олс таталт, хөгжилтэй буухиа тэмцээн зохион байгуулж, тэмцээн тус бүрд Цагдаагийн 1,2 дугаар хэлтсүүд хошуучилж, Хороодын баг, Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтсийн хамтарсан баг амжилттай оролцон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  

Мөн тус цагдаагийн хэлтсээс хамгаалалтанд офицер 5, цагдаа 15, олон нийтийн цагдаа 2, хэв журмын урамшуулалт эргүүл 4, авто эргүүлийн 2 машин, гар станц 10, гав 10, резнин бороохой 20, энгэрийн камер 4, дүрс бичлэгийн аппарат 1, зургийн аппарат 1, хамгаалалтын олс 350 метр, 2 галын хор зэрэг техник, тусгай хэрэгсэлтэйгээр нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор ажилласан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна