/ 1 Мэдээ мэдээлэл / ТУС ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ӨРӨӨТЭЙ БОЛЛОО.

ТУС ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ӨРӨӨТЭЙ БОЛЛОО.

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй боллоо.

Энэхүү өрөөний нээлт өнөөдөр болж, арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, тус хэлтсийн НХЖХТ-ийн дарга, цагдаагийн хошууч Ш.Батболд, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандааА.Бакыт, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төслийн менежер Н.Цэрэнлхам нар оролцов.

Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2014 онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсаны 33.2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25.7 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна.

Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хохирогчийг хамгаалах өрөө”-г байгуулахаар санаачилж ийнхүү ашиглалтанд орууллаа.

“Хохирогчийг хамгаалах өрөө”-г бий болгосноор гэмт хэргийн хохирогч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа юм.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна