/ Архивын лавлагаа / Иргэний баримтын архиваас иргэдэд архивын лавлагаа авах даа

Иргэний баримтын архиваас иргэдэд архивын лавлагаа авах даа

Иргэний баримтын архиваас иргэдэд архивын лавлагаа олгох үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
 
 

 

  • төрсний гэрчилгээний лавлагаа
  • үрчлэлтийн бүртгэлийн, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
  • гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
  • гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  • нас барсны бүртгэлийн лавлагаа
  • иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа
  • хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй лавлагаа
  • гадаад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй лавлагаа
  • цэргийн байгууллагад ажиллаж офицерын болон улирсан хаагчийн /хувийн/ үнэмлэхтэй байгаад иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй лавлагаа
  • зөрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ын зураг тулгаж, баталгаажуулахад
  • 1-р маягтын лавлагаа /1988 оны байдлаар төрүүлсэн хүүхдийн тоо/
  • төрөл садны лавлагаа
  • гэрлэсэн эсэх лавлагаа
  • төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа
  • гадаадад төрж, монгол улсын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй лавлагаа
  • регистрийн дугаартай холбогдолтой лавлагаа
  • оршин суугаа хаягийн болон гадаад паспортын лавлагаа
  • цахим үнэмлэхийн лавлагаа

 

ХААНА ХАНДАХ ВЭ?

 Иргэн та дээрх лавлагааг авах гэж байгаа бол зуун айлд байрлах УБЕГ-ын үйлчилгээний 2 дугаар байрны 1 давхрын 1-6 дугаарын цонхонд ажиллаж буй мэргэжилтэнд хандана.  Ингэхдээ үйлчилгээний танхимд үйлчилж буй угтах үйлчилгээний ажилтнаас олгосон мэдүүлгийн хуудсыг асуулгын дагуу бөглөж, банкинд үйлчилгээний хөлс төлсөн байна.

 ЖИЧ: “Иргэний баримтын төв архивын үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.12 дахь хэсэгт заасны дагуу ажлын 5 хоногийн дотор лавлагаа олгохоор заасан боловч иргэдэд түргэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор дор бүр нь олгож байна.

 Архивын санд иргэний бүртгэлийн маягт нь шилжиж ирээгүй, баримт нь зөрчилтэй иргэний лавлагааг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн хэлтсээс шалгуулж ажлын 5 хоногийн дотор шалгаж хариуг өгнө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна