/ Авлигын эсрэг үйл ажиллагааны ил тод байдал / Авлигагүй Сүхбаатарчууд" тэмцээнд тус цагдаагийн хэлтэс нь 2 дахь удаагаа тэргүүн байр эзэллээ.

Авлигагүй Сүхбаатарчууд" тэмцээнд тус цагдаагийн хэлтэс нь 2 дахь удаагаа тэргүүн байр эзэллээ.

"Авлигагүй Сүхбаатарчууд" тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж тус цагдаагийн хэлтсийн хамт олон тэргүүн байр эзэлж амжилттай оролцлоо. Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд ширүүн өрсөлдөөнтэй явагддаг “Авлигагүй Сүхбаатарчууд” тэмцээн 3 дахь жилдээ боллоо."

Тэмцээн эссэ бичлэг, илтгэл, дэвжээ тэмцээн гэсэн гурван төрлөөр явагдаж албан хаагчид авлигын эсрэг мэдлэг, итгэл үнэмшлээ уралдууллаа. Дэвжээ тэмцээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын хамтарсан 14 баг мэндчилгээ, эрх зүйн бодлого, гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн зэрэг 4 үе шатаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

“Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдэвт дэвжээ тэмцээнд Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хоёр дахь жилдээ тэргүүн байр эзэллээ.

Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээн жил ирэх бүр чанаржиж, өрсөлдөөн ширүүн байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна