/ ЦБҮАЖУРАМ / Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамаас

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамаас

 

100. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ, ЭРХ ХЭМЖЭЭ

Батлагдсан:

2010-06-30

Дугаар:

351

Хавсралт:

Нэмэлт тайлбар:

Тараасан:    

Шинэчилсэн:      

Хуудас: 2

         

100.1. ЗОРИЛГО

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай, Цагдаагийн байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар цагдаагийн байгууллага, алба хаагчид хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд хууль сахиулах тодорхой бүрэн эрхийг олгосон.

 Цагдаагийн байгууллага, алба хаагчаас хууль сахиулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг хэрэглэх явцад баримталбал зохих үзэл санааг тодорхойлох, алба хаагчаас хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

100.2. ХАМРАХ ХҮРЭЭ

100.2.1.Цагдаагийн алба хаагч болон гэрээний үндсэн дээр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа иргэнд тус тус хамаарна.

100.2.2.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээгээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ. Алба хаагч гадаад улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж болно.

100.3. ХУУЛЬ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГ

100.3.1.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд заасан “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад хүний эрх, эрх эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын үндсэн чиг үүрэг гэж зааснаар тодорхойлогдоно.

Алба хаагч нь хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгааг ойлгож, ухамсарласан байх ёстой.

100.3.2.Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль сахиулах эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг баримтална.

100.3.3.Цагдаагийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

а/гэмт хэрэгтэй тэмцэх;

б/нийгмийн хэв журам сахиулах;

в/захиргааны үүрэг гүйцэтгэх буюу хуулиар хүлээлгэсэн хуулийн биелэлтэд хяналт.

100.3.4.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах төрийн бодлогыг Цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлэхдээ Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг чиг үүргийнхээ хүрээ, байгууллагын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангана.

100.3.4.Цагдаагийн төрөл мэргэжлийн албад, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга хариуцсан чиг үүрэг, нутаг дэвсгэрийн хүрээнд хууль сахиулах үйл ажиллагааг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ.

Тэдгээрийн үйл ажиллагааг нэг бүрчлэн зохицуулж, ажил үүргийн давхардал, хийдэл гаргахгүйгээр зохион байгуулах үүргийг Цагдаагийн төв байгууллагын дарга хүлээнэ.

100.3.5.Цагдаагийн алба хаагч хууль тогтоомжоор үүрэг болгоогүй ажил гүйцэтгэх, хууль бусаар буюу хуульд заасан үндэслэл, журмаас гадуур үйл ажиллагаа явуулах, эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.

100.3.6.Цагдаагийн байгууллага хууль сахиулах үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, хараат бусаар явуулна.

100.3.7.Цагдаагийн байгууллагын хууль сахиулах үйл ажиллагааны төрөл, хэлбэр, тэдгээрийг хэрэгжүүлэх аргачлал, хариуцах алба хаагчийн эрх, үүргийг хууль тогтоомжид нийцүүлэн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулна.

100.4. ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГ ҮҮРЭГ

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, үйлдсэн этгээдийг олж тогтоох, баривчлах, гүйцэтгэх ажиллагаа, мөрдөн шалгах, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоон арилгуулах зэрэг ажиллагаа явуулна.

100.5. НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ ЧИГ ҮҮРЭГ

Цагдаагийн байгууллага нь нийгмийн хэв журам хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд хүн амын амгалан тайван байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх, хамгаалалт хийх, замын хөдөлгөөнийг зохицуулах зэргээр нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулах, хуулиар харъяалуулсан захиргааны зөрчлийг хянан шалгах, шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулна.

100.6. ЗАХИРГААНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ

Цагдаагийн байгууллага нь захиргааны зарим үүргийг гүйцэтгэх, Монгол Улсын хууль тогтоомжоор биелэлтэд нь хяналт тавихыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон хэм хэмжээг сахиулах, биелэлтэд хяналт тавихдаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 6 дугаар бүлэгт заасныг баримтална.

 

-----оОо-----

 

 

101. ДОТООД АЛБАНЫ ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Батлагдсан:

2010-06-30

Дугаар:351

 

Хавсралт:

Нэмэлт тайлбар:

Тараасан:    

Шинэчилсэн:      

Хуудас:  5

         

101.1. ЗОРИЛГО

Цагдаагийн байгууллага, алба хаагчаас Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх аргачлалыг тогтооно.

101.2. ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ

101.2.1.Жагсаалын үзлэгийг цагдаагийн хүрээ, байгууллагын хэмжээнд явуулахад хүрээний болон тухайн байгууллагын даргын тушаал гаргаж, бусад тохиолдолд шууд захирах дарга, шалган зааварчлахаар ирсэн албан тушаалтны шийдвэрээр явуулж батлагдсан загварын дагуу тэмдэглэл хөтөлж баталгаажуулна.

101.2.2.Жагсаалын үзлэг хийх албан тушаалтан нь жагсаалын үзлэгийг хамгаалалтын үүрэг гүйцэтгэхийн өмнө буюу дараа хийхдээ зэвсэг, тусгай хэрэгслийг нэгбүрчлэн үзэж тоолно.

101.2.3.Жагсаалын үзлэг хийх албан тушаалтан нь албаны бэлэн байдлын зэрэглэл, жагсах газар, цаг, шалгах журам, дүрэмт хувцасны төрөл болон зэвсэг, тусгай хэрэгсэлтэй байхыг зааж мэдээлнэ. Үзлэгээр:

а/дотоод албаны дүрмийн мэдлэг;

б/дүрэмт хувцасны гадаад үзэмж болон журмын дагуу хэрэглэж байгаа байдал;

в/цэрэгжилч, жагсаалч байдал;

г/зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны хэрэгслийн бүрэн бүтэн байдал хадгалалт, хамгаалалт;

д/албаны үнэмлэх, энгэрийн тэмдэг;

ж/тэмдэглэлийн дэвтэр, үзэг /бал/ зэрэг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хэрэгслүүд /шүгэл, дохиур гэх мэт/;

з/энэ журмын 101.10.2-т заасан зүйлс.

101.2.4.Жагсаалын үзлэгийг явуулахдаа байгууллагын үйл ажиллагаа болон иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байхад анхаарна.

101.2.5.Жагсаалын үзлэгийг энэ журамд заасны дагуу дүгнэнэ.

101.2.6.Жагсаалын үзлэгээр зөрчил, дутагдал илэрвэл арилгуулах үүргийг байгууллагын дарга, шууд захирах дарга хүлээж, энэ тухай илтгэнэ.

101.2.7.Жагсаалын үзлэгтэй холбоотой материалыг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 120-т заасны дагуу хадгална.

101.3. ГАЛ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ

Цагдаагийн байгууллага, алба хаагч нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 125-т заасны дагуу гал түймрээс хамгаалах арга хэмжээ авна.

101.4. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭВСЭГЛЭМЖ

Дотоод албаны дүрэмд заасан цагдаагийн байгууллагын зэвсэг, галт хэрэгслийг олгох, бүртгэх, хадгалахдаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 232-т заасныг баримтална.

101.5. АЛБАНЫ БОЛОН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ

            101.5.1.Цагдаагийн байгууллагын албаны болон өндөржүүлсэн бэлэн байдлыг дор дурьдсан утгаар ойлгож хэрэгжүүлнэ:

a/“албаны бэлэн байдал” - цагдаагийн байгууллага, алба хаагчаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар өөрт ногдсон үүргийг ердийн нөхцөл байдалд бүрэн биелүүлэх чадвартай байхыг; 

б/“өндөржүүлсэн бэлэн байдал” - эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил, албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг, шийдвэр, тушаалыг  биелүүлж ажиллах чадвартай байхыг ойлгоно.

101.5.2.Цагдаагийн байгууллага бүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах төлөвлөгөөтэй байна.

101.6. АЛБАНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ

            101.6.1.Байгууллагын дарга албаны бэлэн байдлыг хангах зорилгоор дараах арга  хэмжээг хэрэгжүүлнэ:

                        а/алба хаагчдын албаны бэлэн байдал, сонор сэрэмжийг шалгаж, илэрсэн, зөрчил, дутагдлыг засуулах;

                        б/алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийг судлуулах;

                        в/харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгсэл, албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, автомашины ашиглалтын бэлэн байдлыг хангуулах;

                        г/байгууллагын хариуцлагатай эргүүл, жижүүрийг өдөр тутам томилж, үүрэгжүүлэх;

                        д/аюулт үзэгдэл, техникийн осол, хямралт байдлын үед бие бүрэлдэхүүний ажиллах чадвар, албаны бэлэн байдлыг өндөржүүлэх арга хамжээ авах.

            101.6.2.Албаны бэлэн байдлыг хангахын тулд алба хаагчид дараах үүргийг хүлээнэ:

                        а/ажлын цагаар ажлын байран дээрээ байх ба гадуур ажлаар явах тохиолдолд шадар даргадаа танилцуулж байх;

                        б/ажлын бус цагаар шуурхай холбогдох боломжийг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бүрэн хангах;

                        в/оршин сууж буй /сум, нийслэлийн нутаг дэвсгэр/ газраасаа гарч явах тохиолдолд шадар даргадаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах;

                        г/ажил, үүрэг гүйцэтгэх хувийн болон албаны бэлтгэлийг хангах.

101.7. БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

            101.7.1.Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах төлөвлөгөөг энэхүү журам болон холбогдох хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн боловсруулж, сард нэгээс доошгүй удаа хянаж, шаардлагатай тохиолдолд тодотгол хийнэ.

            101.7.2.Энэ журмын 101.7.1-т заасан төлөвлөгөөг байгууллагын нууцад бүртгэж, битүүмжлэн хариуцлагатай зохицуулагчийн сейфэнд хадгалах ба бүртгэлээр хүлээлцүүлнэ.

            101.7.3.Алба хаагчдад бэлэн байдлын түвшинг хангуулахад чиглэгдсэн сургалт, дадлага явуулж, үр дүнг тооцно.

            101.7.4.Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах шийдвэр, нөхцөл байдлын талаар тухай бүр цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулна.

            101.7.5.Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан тухай Цагдаагийн төв байгууллагын даргад илтгэх хуудсаар танилцуулна.

101.8. ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ

101.8.1.Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулж, ажлын горимыг өөрчлөх шаардлага гарсан үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна:

                  а/ өндөржүүлсэн бэлэн байдал № 2;

                  б/ өндөржүүлсэн бэлэн байдал № 1.

            101.8.2.Цагдаагийн төв байгууллагын даргын нууцын зэрэглэлийн тушаалаар батлагдсан дохиог өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахад хэрэглэнэ.

            101.8.3.Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих дохио өгөгдсөн үед бие бүрэлдэхүүн дараах хугацаанд цугларч үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон байна:

                        а/нийт бие бүрэлдэхүүн нийслэлд 1 цаг 30 минутын, орон нутагт 1 цагийн дотор;

                        б/хэсэгчилсэн бүрэлдэхүүн нийслэлд 1 цагийн, орон нутагт 45 минутын дотор;

                        в/яаралтай тохиолдолд богино хугацаа зааж бэлэн байлгах арга хэмжээ авч болно.

      101.8.4.Энэ журмын 101.8.3-т заасан хугацааг байгууллагын жижүүр, хариуцлагатай зохицуулагч, эсхүл холбогдох алба хаагчид дохиог мэдэгдсэнээр эхэлсэнд, бүрэлдэхүүн бүрэн цугларч өгөгдсөн үүрэг, даалгавар, шийдвэрийг хэрэгжүүлэхэд бэлэн болсноор дууссанд тооцно. 

      101.8.5.Өндөржүүлсэн бэлэн байдлын дохиог хүлээн авсан хариуцлагатай зохицуулагч, жижүүр, эсхүл холбогдох алба хаагч дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

                        а/удирдлагад танилцуулж, цугларах байрлалыг тодорхойлох;

                        б/нийт, эсхүл хэсэгчилсэн бүрэлдэхүүнийг зарласан дохиогоор заасан байрлалд цуглуулах арга хэмжээг шуурхай авах;

                        в/шаардлагатай авто машин, техник хэрэгсэл, эд зүйлс, нөөцийг бэлтгэх зохицуулалт хийх;

                        г/нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл цуглуулах, ажлын хэсгийг удирдлагатай холбох, үүрэг чиглэл, мэдээллийг дамжуулж зохицуулах;

                        д/авсан арга хэмжээний талаар тэмдэглэл үйлдэх.

      101.8.6.Дохиог хүлээн авсан алба хаагч дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

                  а/түргэн цугларалтын бүдүүвчийн дагуу дараагийн алба хаагчид шуурхай мэдэгдэх;

                  б/хувийн бэлтгэлийг хангаж, тусгайлан зааснаас бусад тохиолдолд хээрийн хувцастай заасан газарт хугацаанд ирэх;

                  в/удирдлага, эсхүл хариуцлагатай зохицуулагчийн өгсөн чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэх.

      101.8.7.Өндөржүүлсэн бэлэн байдлын №2 зэрэгт шилжих үед цагдаагийн бүх шатны байгууллага, удирдлага дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

                        а/шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүн зохих төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх;

                        б/бие бүрэлдэхүүнийг нэг бүрийн тусгай хэрэгслээр хангах арга хэмжээ авах;

                                    в/автомашинуудыг 1.0 цэнэгтэйгээр шаардлагатай чиглэлд хөдөлгөөн үйлдэхэд бэлэн болгох;

                                    г/бие бүрэлдэхүүнд албаны зэвсэг, галт хэрэгслийг тавьж олгоход бэлтгэх;

                                    д/өндөржүүлсэн бэлэн байдлын зорилго, нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчид үүрэг өгөх;

                                    е/шуурхай удирдлагын штабаас өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх;

                                    ж/шаардлагатай тохиолдолд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх үедээ өмсөх дүрэмт хувцсыг тусгайлан зааж өгч болно.

            101.8.8.Өндөржүүлсэн бэлэн байдлын №1 зэрэгт шилжих үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

                        а/энэ журмын 101.8.7-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;

                        б/албаны зэвсэг, галт хэрэгслийг Шуурхай удирдлагын штабын шийдвэрээр тавьж олгох;

                        в/хоолны зардлыг гаргах;

                        г/алба хаагчдыг түр хугацаагаар амраах, сэлгэн ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.

101.9. БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ЗҮЙЛ

            101.9.1.Төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

                        а/төлөвлөгөөний зорилго, нийтлэг үндэслэл;

                        б/өгөгдсөн дохиог зарлан мэдээлэх, байнгын байрлалд цуглуулж нэгтгэх зохицуулалт;

                        в/дохиогоор ажиллах үеийн зохион байгуулалт, алба хаагчийн ажил үүргийн чиглэл, хуваарь, байгууллагын удирдлагыг шуурхай бүрдүүлэх арга хэмжээ.

            101.9.2.Төлөвлөгөөний хавсралтад дараах зүйлийг тусгана.

            а/хүч хэрэгслийн тооцоо;

            б/алба хаагчдын хаягийн бүртгэл, нэр, дуудлага, утасны дугаар, дуудах бүдүүвч;

            в/зэвсэг, галт хэрэгсэл, тусгай хэрэгслийн тооцоо;

            г/холбоо зохион байгуулалт;

            д/ирцийн бүртгэл.

101.10. БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧИЙН БЭЛТГЭХ ЗҮЙЛС

            101.10.1.Байгууллага дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгана:

                        а/холбооны хэрэгсэл, цэнэглэгч /бүрэн тоноглолтой суурин, гар станц, чихэвчийн хамт/;

                        б/байрлал тогтоох, зүг чиг тодорхойлох багаж /GPS, GPRS луужин гм/;

                        в/шатах, тослох материал, чирэх, холбох хэрэгсэл/авто машинуудад/;

                        г/цахилгаан үүсгүүр, шатахуун, дагалдах хэрэгслүүд;

                        д/эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эм, хэрэгсэл /Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан жагсаалтын дагуу/;

                        е/зэвсэг, галт хэрэгсэл, тусгай хэрэгсэл;

            ж/хэргийн газрын үзлэгт ашиглах хэрэгсэл /цэнэгтэй чийдэн, зөөврийн гэрэлтүүлэгч, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл, дамнуурга, хорт болон бусад зүйл хэмжих дозиметр гэх мэт/;

            з/хортой нөхцөлд ажиллах хувцас хэрэгсэл /баг, бээлий, нөмрөг гэх мэт/;

            и/зөөврийн компьютер, хувилагч;

            к/шууд болон боловсруулж хэрэглэх хүнс /тухайн байгууллагын томилгоот бүрэлдэхүүнд 2-3 хоногт хүрэлцэхүйц/;

            л/өндрөөс буух олс, хэрэгсэл;

            м/түр байрлах байр /майхан гм/, зөөврийн гал зуух, усны сав, бусад сав хэрэгсэл;

            н/бусад шаардлагатай зүйлс.

            101.10.2.Алба хаагч дараах зүйлсийг бэлтгэж бэлэн байлгана:

                        а/станц, гар утас, гар чийдэн, лаа, шүдэнз;

                        б/албанаас тавьж олгосон тусгай хэрэгсэл;

                        в/үзэг, харандаа, тэмдэглэлийн дэвтэр;

                        г/ариун цэврийн хэрэгсэл, ээлжийн дотуур хувцас;

            д/бэлэн мөнгө, хүнсний зүйл, аяны зориулалтын хоолны хэрэгсэл /аяга, халбага, хутга гм/;

            е/амны хаалт, эмийн сан, резинэн болон даавуун бээлий, станц болон гар утасны цэнэглэгч, зүү, утас;

            ж/бусад шаардлагатай зүйлс.

            101.10.3.Байгууллага энэ журмын 101.10.2-т заасан зүйлсийг нэг загварын үүргэвчинд хийлгэж жигдрүүлэх ажлыг зохион байгуулна.

101.11. ЦАГДААГИЙН ЦУВАА

Цагдаагийн авто цувааны дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хөтөч болон цоожлогч машиныг явуулж болно. Дуут болон гэрэл дохио хэрэглэхдээ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 241-т заасныг баримтална.

101.12. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ БИЧИХ

Дотоод албаны дүрэмд заасны дагуу цагдаагийн тасаг ба түүнээс дээш байгууллага, сургууль тухайн жилийн түүхэн замналын дэвтрийг хөтлөх алба хаагчийг тушаалаар томилж ажиллуулна.

 

-----оОо ----


 




102. ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Батлагдсан:

2010-06-30

Дугаар:351

Хавсралт:

Нэмэлт тайлбар:

Тараасан:    

Шинэчилсэн:      

Хуудас:  2

         

102.1. ЗОРИЛГО

Цагдаагийн байгууллага, алба хаагчаас Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 104 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Цагдаагийн хүрээний дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг  зохицуулна.  

102.2. ЁС ЖУРАМ САХИУЛАХ ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ

              102.2.1.Цагдаагийн хүрээний дүрмийн 13-17 дахь хэсэгт заасны дагуу ёс журам сахиулах эргүүлийг ажиллуулах, түүний зохион байгуулалт, үүргийг энэ журмаар тогтооно.

              102.2.2.Нийслэлд ёс журам сахиулах эргүүлийг байгууллагын даргаар удирдуулан 2-оос доошгүй офицерын бүрэлдэхүүнтэйгээр, орон нутагт байгууллагын офицер бүрэлдэхүүнээс тус тус томилж, 24 цагаар ажиллах хуваарийг хүрээний дарга батална.

              102.2.3.Нийслэлд ёс журам сахиулах эргүүлийг Нийслэлийн цагдаагийн газрын ёс журмын хэсэг удирдаж ажиллах бөгөөд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

            а/байгалийн гамшиг, үйлдвэрийн осол, хүн малын гоц халдварт өвчин, гадаадын зочин, төлөөлөгчийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд явах чиглэлийн хамгаалалт, улс төр, урлаг спортын зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээний үед хэв журмын хамгаалалтын талаарх мэдээллийг авах, шаардлагатай тохиолдолд бусад анги, байгууллагын хүчийг нэгтгэн уялдуулан зохион байгуулах, нөхцөл байдлын талаар зарлан мэдээлэх, удирдлагад илтгэх;

            б/Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий  газрын жижүүр болон бусад холбогдох байгууллагатай нягт харилцан холбоотой ажиллаж, нөхцөл байдлын талаар зарлан мэдэгдэх, удирдлагад илтгэх;

            в/Улаанбаатар цагдаагийн хүрээний ёс журмын эргүүлээр ажиллах анги, байгууллагын дарга нарыг мэдээллээр хангах;

            г/хэв журам сахиулахаар ажиллаж байгаа эргүүл, харуул, жижүүрийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа машин, техник хэрэгсэлд хяналт тавьж хоногийн ажлын үр дүнг нэгтгэн удирдлагад танилцуулах;

            д/хоногт ажиллах эргүүл, харуул, жижүүрийн томилгоог анги, байгууллагаас авч түүний дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах;

            е/эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн үед анги, байгууллагын жижүүрүүдтэй байнга холбоотой байж, жижүүрийн салбар, бэлтгэл хүч, хэрэгслийг бэлэн байлгах, төвлөрүүлэх, хуваарилж зохион байгуулах;

            ж/цагдаа, дотоодын цэргийн алба хаагчтай холбоотой санал, гомдол гарсан тохиолдолд ёс журам сахиулах эргүүл явуулж, албаны шалгалт хийлгэж удирдлагад танилцуулж шийдвэрлэх;

            з/албаны болон цагдаагийн сахилга, дэг журам зөрчсөн, сонор сэрэмж, хариуцлага алдсан, хувцасны зөрчилтэй алба хаагчийг журамлах, анги, байгууллагын дарга, захирагч нарт сахилга дэг журмыг сайжруулах талаар шаардлага тавих;

            и/жижүүр, шуурхай удирдлагын төвийг ахалж буй офицер нь “Цагдаагийн хүрээний дүрэм”-ийн 4 дүгээр бүлгийн 17 дугаар зүйлд заасан эрхийг эдлэх;

            к/эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал онц хүндэрсэн үед анги, байгууллагыг бэлэн байдалд оруулан удирдлагаас шийдвэр гартал шаардагдах арга хэмжээ авч, хүн хүч, машин техникийг зохион байгуулах.

              102.2.4.Ёс журам сахиулах эргүүл нь үүрэг гүйцэтгэхдээ дараах зүйлд хяналт тавьж ажиллана:

            а/Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн эргүүл харуулын дүрэм, Цагдаагийн алба хаагчийн хүрээний дүрэм, Цэргийн нийтлэг дүрэм, бусад эрхийн актын хэрэгжилт;

            б/шуурхай удирдлагын албанд мөрдөх эрх зүйн актын хэрэгжилт;

            в/хэсгийн байцаагч нарын ажил;

            г/эргүүлийн үүрэг гүйцэтгэлтийн байдал;

            д/улсын онц чухал объектын харуул хамгаалалтын үйл ажиллагаа;

            е/эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа;

            ж/түр саатуулах байрны үйл ажиллагаа;

            з/албадан саатуулах, баривчлах байрны үйл ажиллагаа;

            и/Цагдаагийн төв байгууллагын даргын болон хүрээний даргын шийдвэрээр анги, байгууллагын албаны бэлэн байдал;

            к/байгууллагын алба хаагчдын ажлын цаг ашиглалт, өрөө тасалгааны дэг журам, нууцын хадгалалт, хамгаалалт;

            л/үйлчилгээний стандартын хэрэгжилт;

            н/бие бүрэлдэхүүний цэрэгжилч, жагсаалч байдал, хувцаслалт, ёс зүй, сахилга хариуцлага.

            102.2.5.Ёс журмын эргүүл үүргээ гүйцэтгэхдээ дараах эрх эдэлнэ:

            а/ёс журам сахиулах эргүүл нь бие бүрэлдэхүүнээс сахилга, дэг журмыг чанд сахиж биелүүлэхийг шаардаж, зөрчил гаргагчид сахилгын дүрмийн дагуу арга хэмжээ авах;

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна